Урлаг

The Weeknd-ийн Hurry Up Tomorrow киноны трейлер цацагдлаа

Өнгөрсөн долоо хоногт The Weeknd Hurry Up Tomorrow нэртэй шинэ цомгоо цацаж, хөгжим сонирхогчдын дунд тэсрэлт хийсэн билээ. Мөн тэрээр тус цомгийнхоо хүрээнд Lionsgate кино компанитай хамтран Hurry Up Tomorrow хэмээх сэтгэлзүйн триллер жанрын бүрэн хэмжээний кино хийхээр болсон гэдгээ зарлаж, өөрөө гол дүрийг бүтээхийн зэрэгцээ давхар зохиолч, продюсероор ажиллана гэдгээ мэдэгдсэн.  

Тэгвэл Lionsgate кино компанийн зүгээс The Weeknd-ийн шүтэн бишрэгчдэд зориулан киноны шинэхэн зургуудыг болон албан ёсны трейлерийг цацжээ. Hurry Up Tomorrow бүтээлд The Weeknd-ээс гадна жүжигчин Женна Ортега, Барри Кеоган нар тоглосон бөгөөд найруулагчаар Waves, It Comes at Night зэрэг кинонуудаараа алдартай Трей Эдвард Шултс ажилласан байна. Харин үйл явдалд нойргүйдэх өвчтэй уран бүтээлч залуу үл таних, хачирхалтай нэгэнтэй учирч буй талаар харуулах аж. 

Hurry Up Tomorrow кино 2025 оны тавдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button