Технологи

Хятадууд сар луу робот илгээж сарны ус судална

БНХАУ-ын сансар судлалын байгууллагаас ирээдүйн төслүүдэдээ түлхэц үзүүлэх үүднээс сарны судалгааны гол түлхүүрийг атгасан хөлдүү усны судалгааг ирэх жил сарны алс хязгаарт эхлүүлэхийн тулд нисдэг робот илгээхээр төлөвлөсөн байна. Чанге-7 даалгаврын хүрээнд мэдрэгч төхөөрөмжөөр тоноглосон нисдэг роботыг сарны өмнөд туйлд хүргэж, ирэх таван жилийн дотор сансрын нисэгчдээ тэнд буулгах ажлын бэлтгэл судалгааг явуулах аж.

Бээжин сансар судлалын салбарт голлох тоглогч болохыг хичээж буй бөгөөд АНУ зэрэг салбарын тэргүүлэгч орнуудын адил шинжлэх ухааны судалгаанаас гадна ашигт малтмал, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анхаарч буй.

Саран дээрээс ус олох нь шинэ үзэгдэл биш бөгөөд өнгөрсөн жил Хятадын эрдэмтэд Чанге-5 хөтөлбөрөөрөө дамжуулан өмнө нь НАСА, Энэтхэгийн талын тогтоогоод байсан ус байж болзошгүй цэгүүд дэх хөрсний дээжээс ус илрүүлж байсан билээ. Зөвхөн сарны тогооны ёроолд хатуу хэлбэрээр ус агуулагддаг гэх эрдэмтдийн таамаг батлагдсанаас гадна сарны хөрснөөс ус илэрсэн нь ирээдүйд илгээх сансрын нисэгчдийн хэрэглээг хангах бүрэн боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button