Бизнес
Монгол улсын эдийн засгийн 2025 онд дунджаар 6% өсөх төлөвтэй байна.
2025 онд дэлхийн эдийн засаг 2025-2026 онуудад жилд дундажаар 2.8-2.9% өсөхөөр байгааг НҮБ-ийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдал “2025” тайланд онцолжээ.
Энэхүү тайланд Зүүн өмнөд азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4.7% харин Монгол улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6%, 2026 онд 6.5% байхаар тус тус таамаглажээ.
Мөн түүнчлэн Азийн хөгжлийн банк (АХБ) 2024 оны 9-р сарын тайландаа Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь хэмээн үзсэн бол Дэлхийн банк хагас жил тутам гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайландаа эдийн засгийн өсөлт 2025 онд 6.5 хувиар өсөх хүлээлттэй байгаагаа дурджээ.