Life
Азербайжаны нисэх онгоцны ослын шалтгаан Оросын пуужинд оногдсон гэх дүгнэлт гарчээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд болсон тус ослын мөрдөн шалгах ажиллагааны үр дүн танилцуулагдаж гадны нөлөөтэй осолдсон гэж тогтоосон байна. Тодруулбал Азербайжан улс онгоцны ослын газраас Оросын армийн Панцирь-с пуужингийн хэлтэрхийг олсон байна.
Embrear E190 загварын онгоц тухайн үед Азербайжаны нийслэл Байку хотоос ОХУ-ын Грозный хотын чиглэлд нисэж байхдаа осолдож нийт 38 хүн амь үрэгдсэн байна.
Энэхүү явдалд Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев буруутай этгээдэд шийтгэл оногдуулж хохирлыг барагдуулахыг Оросын эрх баригчдаас хүссэн байна.