Технологи

“Google” компанид монополын эсрэг шалгах ажиллагаа явуулж эхэллээ

Хятадад үйл ажиллагаа явуулж буй “Google” компанид монополын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тухай тус улсын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдэгдлээ.

“Google” компани нь Хятадын монополын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа учир мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Хятадын тал кибер аюулгүй байдлын дүрэм журмын дагуу тус улс дахь “Google”-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, “Gmail”, “Google Maps”, “Google Play”, “YouTube” зэрэг үйлчилгээнүүдийг хаасан юм.

Тус компани улс төрийн хувьд эмзэг контентуудыг хянах Хятадын талын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул хязгаарлалт тогтоожээ. Google нь дэлхийн хайлтын зах зээлд 90 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж, хэрэглэгчдийн хувьд сонголт хомс болгох эрсдэлтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button