Life

Хүний тархинаас нэг халбаганы хэмжээтэй тэнцэхүйц бичил хуванцар илэрдэг болжээ

Хуванцрын бохирдол сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан том асуудал болж, бичил хэсгүүд нь хүмүүсийн бие махбодод хүртэл нэвтрэх болсон. Xэсэг судлаачид нас барсан 52 хүний тархийг задлан шинжлээд элэг, бөөртэй нь харьцуулахад 7-30 дахин их бичил хуванцрын хэсгүүдийг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл хүний дундаж тархинаас гарсан хуванцрын хэсгүүдийг нийлүүлбэл нэг халбаганы хэмжээтэй дүйцэхүйц болсон байна. Тархинаас илэрсэн хуванцрын ихэнх нь гялгар уут, хүнсний сав суулга, усны саванд хэрэглэдэг полиэтилений нано хэмжээтэй хэсгүүд байжээ. Ийм хэмжээний бохирдол хүний мэдрэлийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судлаачид одоогоор хэлж чадахгүй байна.

Гэхдээ шинжилгээнд хамрагдсан зөнөх өвчтэй 12 хүний тархинаас илэрсэн хуванцрын хэмжээ эрүүл хүний тархинаас илэрснээс өндөр байжээ. Сүүлийн жилүүдэд хүний зүрх, элэг, төмсөг, хөхний сүү зэргээс бичил хуванцрын хэлтэрхий их хэмжээгээр илрэх болсон. Гэхдээ судлаачид хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь тогтоож чадаагүй байна. Бусад эрхтнүүдээс ялгаатай нь хүний тархи бол гаднын нөлөөнөөс хамгийн их хамгаалагдсан эрхтэн юм. Тархины хамгаалалтын системийг бичил хуванцрууд яаж нэвтэрснийг тайлбарлаж чадахгүй байгаагаа судалгааг ахалсан эрдэмтэн Мэттью Кэмпен хэлжээ. Үүнд тархин дахь өөх тосны өндөр хувь хэмжээ гол үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүй гэж тэр таамаглаж байна. “

Холбоотой мэдээнүүд

Back to top button