Спорт
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ёслол хоёрдугаар сарын 7-ны баасан гаригт болох хуваарьтай ч наадмын тэмцээн уралдаанууд хоёрдугаар сарын 3-нд эхэллээ.
Эрэгтэй хоккейчид өнөө өглөө 09:00 цагт тулаанаа эхлүүлж, Кыргызстаны баг Кувейтийг нэмэлт цагт 9:8-аар буулган авсан бол дараа нь Сингапурын хоккейчид Бахрейны багийг 20:1-ээр илт давуу ялжээ. Тус наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг маргааш тус улсыг зорих юм.