Life
Их Британийн 200 компани ажлын 4 өдрийг хэрэгжүүлж байна
Ажлын дөрвөн өдөртэй болохыг хоёр жилийн хугацаанд туршсаны дүнд Их Британийн 200 компани уг бодлогыг бүрэн суулгаж, хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр тус компаниудын 5000 орчим ажилтан цалингийн бууралтгүй, долоо хоногт нэг хоног илүү амрахаар болжээ.
Туршилтын хөтөлбөрийг Их Британийн 4 Day Week Campaign and Autonomy судалгааны төвөөс явуулсан бөгөөд зургаан сарын турш долоо хоногийн 32 цаг үргэлжилсэн байна.
Судалгаанд оролцсон байгууллагууд бүгд эерэг үр дүнтэй байсан хэмээн Бостоны коллежийн профессор, судалгааны ахлах судлаач Жулиет Шор онцоллоо.
Уг судалгаагаар ажлын 4 өдөртэй болсноор ажилтнуудын бүтээмж, эрүүл мэндийн байдал, аз жаргал нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.