Бизнес

Трампын дараагийн бай Европ 

Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоог АНУ-ын автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хангалттай худалдан авахгүй байна гэж шүүмжилсээр ирсэн. Тиймээс ойрын хугацаанд Европын холбоонд татвар тогтоож магадгүй гэж мэдэгдээд байна. 

Шинжээчид Трампын худалдааны бодлогыг хэлэлцээр хийх зорилгоор шахалт үзүүлж байна гэж үзэж байсан ч бодитоор хэрэгжүүлж эхэллээ.  

Европын холбоо сүүлийн хэдэн сард АНУ-тай худалдааны зөрчил үүсэх эрсдэлд бэлтгэн, “Трампын ажлын хэсэг” хэмээн нэрлэгдсэн багийг байгуулсан байна. 

Хэдийгээр Европын холбооны удирдагчид ямар хариу арга хэмжээ авах талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй ч худалдааны дайн эхлэх нь хоёр талын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж анхаарууллаа. 

Трамп өөрийн хүссэн хэлэлцээрийг хийхийн тулд улс орнуудыг бодлогоороо сүрдүүлсээр байх уу? 

Холбоотой мэдээнүүд

Back to top button