Урлаг
“Эхнэрийн урхи” ОАК үзэгчдийн хүсэлтээр “Netflix”-д тавигдахаар болжээ
Өнгөрсөн сарын 31-ний өдөр Netflix хоёрдугаар сард олон нийтэд цацахаар төлөвлөж буй Солонгос киноны жагсаалтыг албан ёсоор гаргажээ.
“Хоёрдугаар сард Netflix-ийн шинэ хувилбарууд” гэх нэртэйгээр танилцуулагдсан кинонууд дунд бидний сайн мэдэх БНСУ-ын SBS телевизийн бүтээл болох “Эхнэрийн урхи” кино багтсан байсан нь олны анхаарлыг татаад байна. Энэхүү олон ангит кино хоёрдугаар сарын 24-нд Netflix-д тавигдах аж.