Дэлхийн сүйрлийг заадаг “Doomsday Clock” нэг секундээр урагшиллаа
“Doomsday Clock” буюу Дэлхийн сүйрлийн цаг нь дэлхийн сүйрлийн өдөр хэр ойртож байгааг илтгэх цаг бөгөөд өнгөрсөн 28-ны өдөр 1 секундээр урагшилжээ.
Сүйрлийн цаг гэж юу вэ?
Сүйрлийн цагийг “Bulletin of The Atomic Scientists” буюу Атомын эрдэмтдийн сэтгүүл болон бидний сайн мэдэх Алберт Эйнштин, Роберт Оппенхаймер зэрэг тухайн үеийн шилдэг эрдэмтэд 1947 онд бүтээжээ. Энэхүү төсөөллийн цагийн шөнө дундын 00:00 цаг нь дэлхийн сүйрлийн өдөр буюу хүн төрөлхтний буруу үйл ажиллагааны улмаас эх дэлхий маань амьд биетийн амьдралыг тэтгэж чадахаа болих үеийг илэрхийлдэг байна. Шөнө дундаас хэдэн минут эсвэл секунд байгаагийн хэрээр хүн төрөлхтөн сүйрэлд хэр ойртож буйг харуулдаг. Жил бүр, олон улсын эрдэмтэд болон аюулгүй байдлын мэргэжилтнүүд цагийг дахин тохируулдаг аж.
Сүйрлийн цагийг шөнө дунд руу дөхүүлж буй гол хүчин зүйлс
1. Цөмийн аюул
2. Уур амьсгалын өөрчлөлт
3. Шинэ технологи, хиймэл оюун ухааны эрсдэл
4. Улс төрийн тогтворгүй байдал, дайн
5. Худал мэдээлэл, засгийн газрын алдаа