Монголчууд 2024 онд хаашаа аялсан бэ?
Ковид-19 цар тахлаас хойш гадаадад зорчих Монголчуудын тоо тасралтгүй өссөөр байна. 2022 онд 728,638 зорчигч гадаадад зорчсон бол 2023 онд 2,043,077 зорчигч, 2024 онд 2,752,806 зорчигч гадаадад зорчжээ.
Нийт зорчигчдыг аяллын зорилгоор нь ангилж үзвэл 23% нь ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаад орныг зорьсон бол 2.2% нь буюу 60,852 зорчигч гадаадад байнга оршин суухаар гадаад орныг зорьсон байна.
Харин гадаадад зорчигчдын 13% нь буюу 351,312 зорчигч аял жуулчлал амралт зугаалгаар гадаад орныг зорьсон байна. Өнгөрөгч онтой харьцуулахад гадаадыг зорих Монгол жуулчдын тоо 53% өсжээ.
Монголчуудын хамгийн их аялсан улсуудыг авч үзвэл Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Орос улс эхний 5-д бичигдэж байгаа бол эдгээр улсуудаас Вьетнам орныг зорих Монгол аялагчдын тоо хамгийн ихээр буюу 64% өссөн байна.