Бизнес

Apple компанийн ашиг, орлого сайн ч борлуулалт буурчээ

 Apple-ийн орлого болон ашиг нь хүлээлтээс давсан ч iPhone-ийн борлуулалт тэр дундаа БНХАУ дахь борлуулалт хангалтгүй байжээ.

Сүүлийн үед Jefferies, Loop Capital нь iPhone-ийн борлуулалт удааширсан учир Apple-ийн хувьцааны үнэлгээг бууруулсан бол Oppenheimer компанийн үнэлгээг бууруулжээ. 

Үзүүлэлтүүд:

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $2.40 (хүлээгдэж байсан: $2.35) 
  • Нийт орлого: $124.3 тэрбум (хүлээгдэж байсан: $124.1 тэрбум) 

iPhone-ийн борлуулалт:

  • $69.1 тэрбум (хүлээгдэж байсан: $71 тэрбум) 
  • Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ($69.7 тэрбум) 

БНХАУ-ын зах зээлээс олсон орлого:

  • $18.5 тэрбум (хүлээгдэж байсан: $21.5 тэрбум) 

Apple-ийн хувьд БНХАУ-ын зах зээл сүүлийн 2 жил асуудал дагуулсан хэвээр байна. Учир нь 2024 онд Хятад дахь борлуулалт 8%-иар буурч, $66.9 тэрбум болсон бөгөөд 2023 онд мөн 2%-иар буурч байжээ.

Apple үүнийг юань-долларын ханшийн сулралт болон iPhone, iPad-ийн борлуулалт буурснаас болсон гэж тайлбарласан байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button