Life

Залуусын дундах хорт хавдрын өвчлөл эрс нэмэгджээ

Их Британи, АНУ, Франц, Австрали, Канад, Норвеги, Аргентин тэргүүтэй 24 улсад явуулсан судалгаагаар сүүлийн арван жилийн хугацаанд залуучууд хорт хавдраар өвчлөх тохиолдол эрс нэмэгдсэн гэсэн харамсалтай үр дүн гарчээ. Тэр дундаа хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдар 25-49 насныхны дунд түгээмэл тохиолдож, аюулын харанга дэлдэж эхэлсэн талаар эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.

Олон улсын хорт хавдарын хяналтын холбоо, Америкийн хорт хавдарын нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хорт хавдар судлалын олон улсын газар хамтран 50 улсад ажиглалт явуулахад 14 улсад 50-иас доош насныхны дунд дээрх харамсалтай байдал эрс нэмэгдсэн байна.

Хөхний хорт хавдарын тухайд өнгөрсөн арван жилд уг өвчний улмаас амиа алдах тохиолдол 10%-иар буурсан бол 50-иас доош насны өвчлөгсдийн тоо 1.4%-иар нэмэгджээ. Судлаачид төрөл бүрийн хорт хавдарын тохиолдол эрс нэмэгдсэн нь хүн төрөлхтний ахуй амьдрал, хоол хүнсний хэрэглээ, түүний дэглэм, эрүүл мэндээ үл хайхрах явдалаас болж байна гэж тайлбарлалаа. Ерөнхийдөө, дэлхий даяар 18-40 насныхан дээр дурдсаныг оруулаад 18 төрлийн хорт хавдар тусах эрсдэл маш өндөр байгаа аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button