Технологи

Алибаба DeepSeek-ээс илүү хүчтэй хиймэл оюуны загвар бүтээснээ танилцууллаа

2191761831

Хятадын технологийн аварга компани Алибаба өчигдөр өөрийн хөгжүүлж буй хиймэл оюуны загвар Qwen-ий шинэ хувилбарыг танилцууллаа.

Qwen 2.5 хувилбар нь саяхан дэлхий дахинд шуугиан дэгдээсэн DeepSeek загварын гуравдугаар хувилбарыг давах хэмжээний хүчин чадалтай болсныг Алибаба мэдэгдсэн байна.

Өчигдөр буюу Лхагва гараг нь Хятадын уламжлалт сар шинийн баярын эхний өдөр байсан юм. Хятад хүн бүр гэр бүлтэйгээ баяр тэмдэглэж буй энэ өдөр Алибаба шинэ бүтээгдэхүүнээ яаран зарласан нь DeepSeek-ийн үсрэнгүй амжилт гадаадын төдийгүй Хятадын дотоодын компаниудын өрсөлдөөнийг эрчимжүүлснийг харуулж байна.

“Qwen 2.5-Max хувилбар нь GPT-4o, DeepSeek-V3 болон Llama-3.1-405B хувилбаруудыг давах хэмжээний хүчин чадалтай болсон” гэж Алибаба мэдэгдэхдээ DeepSeek-ээс гадна OpenAI, Meta компаниудын хөгжүүлж буй загваруудын нэрийг бас дурджээ.

DeepSeek компани нэгдүгээр сарын 10-ны өдөр DeepSeek AI чатбот платформоо АНУ-ын зах зээлд гаргасан бол 20-ны өдөр хэлний R1 загварын нээлттэй эхээ танилцуулсан нь хөрөнгө оруулагчдыг үүнээс хамаагүй өндөр өртгөөр хөгжүүлж буй АНУ-ын технологийн компаниудын бүтээгдэхүүнүүдэд эргэлзэхэд хүргэсэн юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button