Life

Япон улсын эзэн хаан Монголд айлчилна

Японы телевизийн мэдээлснээр, Япон Улсын Эзэн хаан, Хатан хаан нар энэ оны долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх талаар хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна. Уг айлчлалыг Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах талаар ярилцаж байгаа аж.

Эзэн хаан 2007 оны долдугаар сард угсаа залгамжлагч хунтайж байх үедээ Монгол Улсад айлчилж байсан. Тэр үедээ Дэлхийн II дайны дараа хуучин ЗХУ-д олзлогдож амь насаа алдсан 2000 орчим япон цэргийн шарил хадгалагддаг дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан юм. Мөн Хамрын хийдэд зочилж байсан гэдэг.

Монгол Улсад ойролцоогоор нэг долоо хоногийн хугацаатай айлчлах төлөвтэй байгаа аж. Энэ жил Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд Улаанбаатар хотоос холгүй орших япон иргэдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх агуулга айлчлалын хөтөлбөрт багтах магадлалтай. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button