Life

Япон залуу хуучин байшин худалдаж аваад баяжжээ

Японы Осака хотын иргэн 38 настай Хаяато Кавамура гэгч залуу 200 гаруй хуучин, хаягдсан байшин худалдаж авч завсар хийгээд түрээсийн бизнесийн зах зээлд хөдөлгөөнд оруулснаар асар их баяжсан байна. Хуучирсан, хаягдсан учир хэр баргийн хүн тоодоггүй хэдэн арван жилийн настай байшингуудад ийн хөрөнгө оруулсан анх харахад хачин жигтэй, галзуу солиотой гэмээр ч эцсийн үр дүн нь асар их ашиг өгч буй талаар дэлхийн хэвлэлүүдээр гайхан бичиж байгаа юм.

Жишээ нь, Хятадын Саут Чайна Морнинг Пост сонинд бичсэнээр Х.Кавамура их сургуулиа төгссөн цагаас л үл хөдлөхийн салбарт ажиллаж, сайн туршлага хуримтлуулсан бөгөөд дээр дурдсан бизнес санааг даргадаа танилцуулахад үл дэмжигджээ. Иймд өөрөө зориглон төлөвлөсөн ажил нь ямар их ашигтай байсныг бодитоор харуулсан нь энэ гэнэ.

Гэхдээ тэрбээр мөнгөө хуримтлуулж, 23 настайдаа анхныхаа байшинг 1.7 сая иенээр худалдан аваад 340,000 хөлсөөр зургаан жил түрээслүүлсний эцэст 4.3 сая иенээр заржээ. Ийн ашигтай ажилласныхаа хүчинд өнөөдрийн байдлаар 140 сая иенийн ашиг олоод байгаа юм байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button