Спорт
"Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө
Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ.
Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм.
БНХАУ-ын Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа 2 дахь удаагаа хүлээн авах гэж буй бол БНХАУ-ын хувьд түүхэндээ 3 дахь удаагийн өвлийн Азийн наадмыг зохион байгуулна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.