Life

Ахмадад зориулсан хөдөлмөр зуслан нээгджээ

Манай улсад анх удаа ахмадад зориулсан хөдөлмөр зуслан байгуулагджээ. Тус зуслан таван хоногийн хугацаатай. Зусланд байх хугацаанд хүнсний нарийн ногоо тарих агротехнологийн 5 хоногийн вакуумжуулсан сургалт явуулах юм. Хичээлийг мэргэжлийн багш нар заах аж. 

Хичээл заахаас гадна яаж орлогоо өсгөх, технологийн анхан шатны заавал сурах аппликэйшнтэй хэрхэн ажиллах, өөр хоорондоо танилцаж нөхөрлөх гээд ахмадуудад хамгийн хэрэгтэй зүйлсийг заахаар төлөвлөжээ. 

Энэ зуслангийн газар хотоос холгүй, Шувуун фабрикт байрлалтай. Өдрийн 20 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнд нь өдрийн 3 хоол, байр, сургалтын зардал багтсан гэнэ. 

Энэ нь ашгийн бус үйл ажиллагаа бөгөөд нийгэмд дутагдаад байгаа үйлчилгээг эрэлтэд тулгуурлан нээсэн гэж санаачлагчид нь тайлбарлажээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button