“Хүннү Монгол Эрдэнийн шатар” Хонконгийн дуудлага худалдаанд орохоор болжээ
Монголын уран дарханы түүхэн томоохон бүтээл болох “Хүннү Монгол Эрдэнийн шатар”-ыг Хонконгийн дуудлага худалдаанд оруулахаар болсноо урлаач нь мэдэгдлээ.
Тус шатрыг Р.Баясгалан 20 жилийн хугацаанд ур ухаан, билэг оюунаа шингээн урласан хосгүй бүтээл юм. Энэ шатрыг ирэх гуравдугаар сард БНХАУ-д Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулахаас өмнө нэг сарын хугацаанд эх орондоо олны хүртээл болгон Чингис хаан музейд дэлгэж үзүүлж буй аж. Тус бүтээлийг Хүн гүрний түүх, Луут хотын соёлын үнэт зүйлсийг дүрслэн алт, мөнгө, байгалийн үнэт чулуугаар урлан хийжээ. Таван хэсгээс бүрдсэн энэ шатрын хөлөг нь Монголчуудын соёлын дурсгал, мөнх чанарыг түмэн наст хээг шингээжээ.
Түүний зорилго нь дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан шатрын рекордыг эвдэх буюу 2017 онд 4 сая ам.доллароор зарагдсан “The Pearl Royale”-ыг даван гарахыг зорьж байгаа гэжээ.