Бизнес
Байцайны үнэ өсөж, хоолны үнэ нэмэгдэж байна
Азийн орнууд байцайг хүнсэндээ их хэрэглэдэг. Солонгосчууд кимчи дарахдаа навчит байцайг ашигладаг бол Япончууд элдэв хоолны хачирт ногоон байцайгаар салат хийж өгдөг.
Гэтэл энэ өвөл Японд байцайны үнэ 3 дахин өсөж, 300 иен болжээ. Өмнөд Солонгост кимчиний байцай өмнөх жилийн мөн үеийнхээс 75 хувиар үнэ нь өсөөд байна. Иймд хоолны газрууд байцайны хэмжээгээ багасгах мөн үнээ нэмэх арга хэмжээг авч эхэлжээ.