Life

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах нь дэлхийн ДНБ $400 тэрбумаар нэмэгдүүлнэ

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн ДНБ-ийг 400 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтойг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шинэ судалгаа харууллаа.

Уг судалгааны дагуу эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийснээр 2040 он гэхэд дэлхийн ДНБ жил бүр 400 тэрбум ам.доллароор нэмэгдэх ба эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 25 хувиар илүү эрүүл мэндээрээ хохирдог болохыг тогтоожээ.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийснээр эмэгтэйчүүдийн өвчлөл багасаж, амьдралын чанар сайжрах аж. Үүний тулд эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн хэрэгцээнд тохирсон эмнэлзүйн удирдамж боловсруулах зэрэг арга хэмжээ авахыг тус тайланд тусгажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button