БНХАУ-ын стартап болох “DeepSeek” нь өнгөрсөн амралтын өдрүүдэд “AppStore”-д татагдсан тоогоороо тэргүүлсэн билээ.
“DeepSeek” нь ChatGPT-ээс дутах зүйлгүй харин ч зарим талаараа илүү болсон аж. Хүний зан авирыг өөртөө шингээж өгсөн ба харилцах үед илүү хүн шиг мэдрэмж өгдөг гэнэ. Тус AI нь 6 сая ам.долларын хөрөнгө оруулалттай эхэлсэн бөгөөд бусд AI төслүүдтэй харьцуулахад маш бага төсвөөр бий болсон аж.
Шинжээчдийн үзэж буйгаар “DeepSeek”-ийн хиймэл оюуны загвар нь АНУ-ын “OpenAI” зэрэг компанийн зардал өндөртэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц дэвшилтэт бүтээгдэхүүн болсон байна. Хэдий тийм боловч тус хиймэл оюуны моделийг сургаж, хөгжүүлсэн зардал хамаагүй бага байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, дэвшилтэт хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах шаардлага бий эсэхэд эргэлзээ төрүүлсэн нь салбарыг бүхэлд нь хамарсан уналтад хөтөлжээ. БНХАУ-ын “DeepSeek” стартап хиймэл оюуны моделийнхоо шинэ хувилбарыг танилцуулснаас үүдсэн технологийн салбарын хувьцааны уналт даамжирч, “Nasdaq 100 Index”-ийн нийт үнэлгээ нэг өдрийн дотор бараг нэг их наяд ам.доллароор буураад байна.
Технологийн компаниудын хувьцааны ханш эрс буурснаар “Nvidia”-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуан тэргүүтэй дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхэм хөрөнгөнөөсөө 108 тэрбум гаруй ам.доллар алдаад байна.