Урлаг

“Squid Game” цувралын дуу Billboard жагсаалтыг тэргүүлжээ

“Netflix”-ийн алдарт “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийн дуу “Billboard” жагсаалтыг тэргүүллээ. Тус цуврал нээлтээ хийснээсээ хойш хоёр өдрийн дотор дэлхийн 93 оронд үзэлтээрээ тэргүүлжээ.

“Squid Game” цувралын нэгдүгээр бүлэг 2021 онд гарч байсан бөгөөд дэлхий дахинаа олон үзэгчдийн хүртээл болж, амжилтад хүрсэн. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, хэд хэдэн “Emmy” шагнал хүртэж байсан уг цувралын хоёрдугаар бүлгийн дуу ийнхүү тренд болжээ.

Bodybag Zippers хамтлагийн “Mingle Game Squid Song: Merry-Go-Round” дуу нь АНУ даяар англи, испани хэлээс өөр хэлээр дуулсан шилдэг дуунуудын энэ долоо хоногийн чансааг тэргүүлээд байгаа аж.

“Squid Game” цувралын нэгдүгээр бүлэг 21.4 сая ам.доллароор бүтээгдэж, нээлтээ хийснээс хойш хэдхэн сарын дараа 900 сая ам.долларын ашиг олжээ. Харин тус цувралын хоёрдугаар бүлгийг бүтээхэд ойролцоогоор 100 тэрбум вон зарцуулагдсан хэмээн тооцоолж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button