Life

"1XBET"-ийн агентуудыг шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллага цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын “1XBET”-ийн агент гэх 100 гаруй этгээдийг шалгаж холбогдох техник хэрэгслүүдийг нь хураан авсан байна.

Тухайн сайт нь манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй. Иргэд онлайнаар бооцоо тавьж тоглодог. Уг иргэдийн бооцооны мөнгийг гуйвуулдаг, хувьдаа завшдаг агент гэх 100 гаруй иргэнийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

1XBet нь Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосо, Нидерландад дампуурлаа зарлаад байгаа бооцоот тааврын цахим сайт юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button