Загасаа ганцаардуулахгүйн тулд хүмүүсийн хайчилбар дүрс ашигласан аквариум
Японы өмнөд бүсийн Шимоносеки хотын Кайкёокан Аквариум өнгөрсөн сард засварт орж, хүмүүст үйлчлэхээ түр зогсоосон байна. Энэ үеэс тус аквариумд амьдардаг “нарны загас” (sunfish) гэгддэг нэг төрлийн далайн загасны эрүүл мэнд муудаж эхэлжээ.
“Бид олон янзын арга хэмжээ авсан ч учир шалтгааныг нь олж чадаагүй. Гэтэл манай нэг ажилтан үзэгчгүй болсноос уйдсан байж магадгүй гэх хачин таамаг дэвшүүлсэн юм. Бид үүний магадлалыг 99 хувьтай гэж бодсон ч ажлын дүрэмт хувцсыг аквариумын хананд тогтоож туршихаар шийдлээ. Гэтэл маргааш нь загасны эрүүл мэнд сайжирч эхэлсэн” гэж аквариумын захиргаа сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Бас аквариумын хананд дүрэмт хувцас өмсгөсөн хүмүүсийн картон хайчилбар дүрс наасныг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.
Нарны загас хүмүүс үзэгдэхээ больсны дараа хоол тэжээлээ идэхээ больж, биеэ аквариумын хананд үрэн тавгүйдэж эхэлсэн байна.