Бизнес
Шампань дарсны борлуулат буурсан нь баярлах шалтгаан буурсантай холбоотой
Францын шампань дарс үйлдвэрлэгчдийн холбоо Comité Champagne өнгөрсөн онд дэлхий даяар 271 сая лонх дарс борлогдсон нь өмнөх оноосоо 10 орчим хувиар буурсан үзүүлэлт болохыг мэдээлжээ.
Шампань дарсны эрэлт хоёр дахь жилдээ дараалан буурчээ. Бүтээгдэхүүнийх нь эрэлт буурах болсон шалтгааныг тус холбооны ерөнхийлөгч Максим Тубар “хүмүүст баяр тэмдэглэх шалтгаан багассан, инфляц, зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал, улс төрийн хямрал” зэрэг хүчин зүйлс нөлөөлж буйтай холбон тайлбарлажээ.
Ялангуяа шампань дарсны гол зах зээл болох Франц, АНУ зэрэг улсуудад дээрх хүчин зүйлс нөлөөлж байгаа гэнэ.