Life
Арслан зааныг дахин амьдруулах төсөл $200 саяын хөрөнгө оруулалт татлаа
Устаж үгүй болсон амьтдыг дахин амьдруулах зорилготой биотехнологийн Colossal Biosciences компани 200 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлснээр зах зээлийн үнэлгээ нь 10.2 тэрбум ам.доллароор хэмжигдэх болжээ. Энэ нь ердөө хоёр жилийн өмнөхтэй нь харьцуулахад даруй 6 дахин өссөн үнэлгээ болж байна.
Даллас хотод төвтэй тус компани ДНХ, ген засварлах технологи ашиглан арслан заан, додо шувуу, Тасманы бар зэрэг амьтдыг дахин бий болгохоор ажиллаж байгаа юм.
Жирийн зааныг тээгч эх болгож, 2028 оны сүүлээр арслан зааны тугал төрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа компанийн Гүйцэтгэх захирал Бен Ламм мэдээлжээ.