Бизнес

Дональд Трамп криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгож магадгүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-нд албан тушаалаа хүлээн авах даруйд криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгосон зарлиг гаргаж магадгүй талаар Bloomberg мэдээллээ. 

Энэ зарлиг нь салбарын зохицуулалтыг дэмжих, “крипто зөвлөл” байгуулах боломжтойг илтгэж байна. 

Трампын сонгуулийн кампанит ажлыг криптовалютын салбар ихээр дэмжсэн бөгөөд тэрээр хариуд нь АНУ-ыг “криптовалютын төв” болгоно гэж амласан юм. 

Түүнчлэн, криптовалютын бодлогын боловруулах багт ажиллаж байгаа Трампын зөвлөх Дэвид Сакс, салбарын мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. 

  • 1 сарын 20-нд гарч магадгүй зарлигт крипто зохицуулалтыг дэмжих, крипто банкны эсрэг бодлогыг зогсоох, мөн төрийн захиргааны байгууллагуудад криптовалютын маргааныг түр зогсоох үүрэг өгөхөөр байна 
  • АНУ-ын Засгийн газар криптовалютын нөөц бий болгох, биткойн ашиглан инфляцийг бууруулах, өрийг багасгах талаар хэлэлцэж байна.
  • АНУ-ын төр одоогоор 20.3 тэрбум ам.долларын криптовалют эзэмшдэг бөгөөд үүний 19.8 тэрбум нь биткойн аж.

Энэ зарлиг батлагдвал, криптовалютын салбар дахь АНУ-ын бодлого эрс өөрчлөгдөж, илүү дэмжлэгтэй болох нь ээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button