Авто

Нийслэл хотын зарим замыг түгжрэлийн төлбөртэй болгох асуудлаар санал авч байна

Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй тул  урьдчилан ямар нэг мэдээлэл өгөхөд эрт байна. Хуулийн төсөлд төлбөртэй бүс байгуулах биш, харин төлбөртэй замын концепц байгаа. Өөрөөр хэлбэл оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байна. Харин Засгийн газрын хуралдаанаар ороогүй байгаа бөгөөд хурлаар орж хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих эсэх асуудал шийдэгдэнэ” гэв. 

Дэлхийн ихэнх улс нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдэхдээ төлбөр мөнгөтэй л уядаг түгээмэл хандлага бий. Жишээлбэл, АНУ-д хурдын замаар зорчвол илүү төлбөр төлдөг. Харин саяхнаас Нью-Йорк хот түгжрэлийн төлбөртэй болсон. Төлбөр нь оргил ачааллын үед 9-26 ам.доллароор тогтсон. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button