Технологи
Давс амтагддаг цахилгаан халбага
Цахилгаан давсны халбага нь натри багатай хоолыг ямар ч давс нэмэлгүйгээр илүү давслаг болгодог халбага юм. Яаж гэж үү? Халбагаар дамжуулан хэл рүү цахилгаан гүйдэл дамжуулах юм.
Цахилгаан давсны халбага нь хоёр тусдаа хэсгээс бүрддэг. Бариул дээр бүтээгдэхүүний тэжээл болон цэсний товчлуурууд байрладаг. Хэрэглэгчид боломжит дөрвөн өөр горимоос давсны түвшинг сонгох боломжтой.
Халбагаа хэрхэн зөв барьж мэдэхгүй хэвээр байгаа том хүүхэд шиг халбаганыхаа бариулыг барих хэрэгтэй. Хэрэв та үүнийг зөв барихгүй бол цахилгаан давсны халбага ажиллахгүй. Цахилгаан халбаганы бариул дээрх цэнхэр гэрэл нь зөв барьж байх үед л цагаан болж хувирдаг. Энэ нь тус цахилгаан давсны халбаганы хамгийн том дутагдал аж.