Бизнес
Монгол Улсын инфляцын түвшин өмнөх оноос 9 хувиар өсчээ
Монгол Улсын инфляцын түвшин 2024 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсчээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арванхоёрдугаар сард 7.9 хувь байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард 9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өссөн байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 32.2 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 53.3 хувиар тус тус нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тус хугацаанд улсын хэмжээнд 9 хувь гарсны 28 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.