Авто

Машины гал хамгаалагчийн талаарх зөвлөгөө

Aвтомашины гал хамгаалагчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Гал хамгаалагч гэж юу байдаг вэ? ямар үүрэгтэй талаар :

Жишээлбэл амьдрал дээр гэртээ байж байхад тог гэнэт их ирэх эсвэл бага ирэх үед бүх гэрэл унтарч тоггүй болдог. Тэр үед бид гал хамгаалагч нь буучихлаа гэдэг шүү дээ.

Тэгэхээр цахилгааны хэлбэлзлийн үед цахилгаан хэрэгслийг шатахаас хамгаалдаг зүйлийг гал хамгаалагч гээд байгаа юм.

Гал хамгаалагч яагаад шатдаг вэ?

Машинтайгаа их ус туулах, мотороо угаалгаж байгаад цахилгаан хэрэглэгчид ус оруулах, аккумлятораа буруу холбох, хэт том аккумлятор машиндаа тавих зэргээс хамаарч гал хамгаалагч шатдаг.

Гал хамгаалагч нь шатаад зогссон бол бас гайгүй хэрэг. Буруу холбоод удаасан бол бусад утсаа ч шатаах эрсдэлтэй байдаг.

Нэгэнт гал хамгаалагчаа шатаасан бол яах уу?

Хуучин цагт орос машины гал хамгаалагчийн зэс утсаар ороож байгаад буцаагаад хийчихдэг байсан. Одоо орчин цагийн машины гал хамгаалагчийн зэс утас нь далд байдаг болсон. Тэгээд ч хүчин чадлаараа өөр өөр байгаа. Яг таарах чадалтай ижил гал хамгаалагч олж тавих хэрэгтэй.

Машины гал хамгаалагчууд копутан дотроо жижигхэн хар хайрцагт нэг дороо байрлаж байгаа. Түүн дотор нөөцийн 1-2 ширхэг гал хамгаалагч байдаг.

Гал хамгаалагчийн шатсаныг нь хэрхэн мэдэх боломжтой вэ?

Гэрлийн чийдэн шатсаныг бид харахдаа доторх утас нь тасарсан эсэхийг хардаг. Яг тэрэн шиг. Гал хамгаалагчаа сугалаад гэрлийн эсрэг барихад дотор нь нарын утас харагдана. Хэрвээ тэр утас тасарсан харагдаж байвал таы машины гал хамгаалагч шатсан байна гэсэн үг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button