EDU

MIT өрхийн орлогоос хамаарч төлбөрийг хөнгөлнө

2024 оны дэлхийн шилдэг их сургуулиар нэрлэгдсэн АНУ-ын Массачусетсийн Технологийн Институт (MIT) энэ оноос эхлэн зарим оюутны сургалтын төлбөрийг тэглэж байгаагаа мэдэгдлээ. MIT нь дээд боловсролыг илүү хүртээмжтэй болгох бодлогын хүрээнд өрхийн жилийн орлого нь 200,000 ам.доллароос бага бакалаврын оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлж, үнэгүй болгожээ.

Харин оюутны өрхийн орлого 100,000 ам.доллароос бага тохиолдолд байр, хоол, хураамж, номын зардал, хувийн зардал зэргийг мөн MIT-ийн зүгээс бүрэн хариуцах аж.

Тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 62,000 ам.доллар байсан бөгөөд хоол, байрны зардал нэмэгдээд оюутны жилийн зардал 86,000 ам.доллар байжээ.

Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилд MIT 158.2 сая ам.долларын тэтгэлгийг олгож байсан бол 2024-2025 оны тэтгэлгийн хэмжээг 167.3 сая ам.доллар болгож өсгөжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button