Тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагны үнэ доод түвшинд хүрлээ
Швейцарын тансаг зэрэглэлийн “Rolex”, “Patek Philippe”, “Audemars Piguet” зэрэг брэндийн загваруудын үнэ сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрсэн байна.
Хамгийн их худалдаалагддаг 50 загварын үнийг тооцдог “Bloomberg Subdial Watch Index” өнгөрсөн онд бараг зургаан хувиар буурч, 2021 оноос хойших доод түвшинд хүрчээ.
Ингэснээр Швейцарын тансаг зэрэглэлийн хэрэглэж байсан бугуйн цагны үнэ гурван жил дараалан буурсан үзүүлэлттэй байна. Тансаг зэрэглэлийн бугуй цагны зах зээл 2020, 2021 онд буюу цар тахлын үеэр түүхэн дээд түвшинд хүрч өсөөд байсан юм.
Хэрэглэж байсан бугуйн цагнуудын үнийн уналт 2024 онд өмнөх онуудтай харьцуулахад бага дүнтэй байсан ч “Bloomberg Subdial Watch Index” хоёр жилийн хугацаанд 13 хувиар буурчээ. Энэ хугацаанд хуучин “Rolex”-ийн үнэ найман хувиар буурсан аж.