Технологи

Ганцаарчилсан бэлтгэл хийхэд тохиромжтой бөмбөг дамжуулдаг хиймэл оюун ухаант робот

Стеф Көрри эсвэл Сабрина Ионеску шиг сайн шиддэг болмоор байгаа хүүхэд залуучууд олон болсон. Тэдэн шиг шиддэг болмоор л байвал хамгийн чухал нь бэлтгэл, бас дахин бэлтгэл.

Тийнхүү ганцаарчилсан бэлтгэл хийдэг хүмүүст зориулан дамжуулагч роботыг CES 2025 үзэсгэлэн дээр танилцуулсан.

Дэви роботын Датик 1 энэ долоо хоногт CES 2025 үзэсгэлэнгийн үеэр олны анхаарлыг ихэд татсан бөгөөд оролцогчид хөл ихтэй үзэсгэлэнгийн талбай дээр цагираг буудахаар жагссан байна. Бот цагирагны доор байрлаж, шидсэний дараа бөмбөгийг дамжуулна.

Энэхүү робот нь 33 фунт жинтэй зөөвөрлөх боломжтой гэдгээрээ онцлогтой. Робот нь дамжуулалтаа оновчтой өгөхийн тулд тухайн хүнээ хянаж байх хиймэл оюун ухааныг ашигладаг бөгөөд шидэгч байрлалаа өөрчилсөн тохиолдолт биеэрээ эргэж чаддаг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button