Life

Найз охинтойгоо муудалцсан залуу нисэх онгоцны ослын хаалгыг нээсэн хэрэг гарчээ

АНУ-ын Бостон хотоос Пуэрто Рико арлын чиглэлд хөөрөх гэж байсан JetBlue компанийн онгоцны ослын хаалгыг нэгэн зорчигч нээсний улмаас тухайн нислэг гурван цагаар саатжээ.

“Найз залуу, бүсгүй хоёр маш ширүүн маргалдаж байсан. Дараа нь галзууртлаа уурласан залуу босож ирээд ослын хаалгыг бүрэн нээсэн” гэж гэрчүүдийн нэг хэвлэлд ярьжээ. Зөрчил гаргасан зорчигчийг Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд гавлан онгоцноос буулгасан байна.

Ослын хаалгыг дэлгэх үед зорчигчдыг буулгадаг гулсуур задарсан тул онгоцны нислэг бараг гурван цаг саатсан байна. Хөөрөх зурваст гарсан энэ хэрэг бусад онгоцнуудын нислэгийг мөн саатуулжээ.

FlightAware байгууллагын мэдээлснээр тухайн үед Бостон хотын Логан нисэх буудлаас хөөрөх байсан 95 нислэг саатсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button