Life
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг түрүүлэв
Хятадын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож түрүүлсэн баярт мэдээ ирлээ.
36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ. Манай улсаас дөрвөн баг оролцоход хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2006 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Өмнө нь манай сийлбэрчид уг тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан бол энэ жил гурав дахь алтаа авлаа.