Машин тань салагнаж чичрээд байна уу?
Хөдөлгүүрт үүсэж байгаа доргилт чичирхийллийг машины их биеэс тусгаарлах зориулалттай резинэн материалаар хийгдсэн зөөллөгчийг суурь резин гээд байгаа юм. Манайхан лап резин гээд яриад хэвшсэн байдаг.
Хөдөлгүүр дотор тэсрэлт явагдаж эд ангиуд эргэлдэж байдаг учраас доргилт, савалгаа их байдаг. Мөн моторыг кузовтой сайн бэхлэх шаардлагатай. Үүний тулд автомашинд ихэвчлэн 3 суурь резинээр холбосон байдаг. Доргилт савлагааг зөөллөхгүй бол машин гэдэг тийм ч тухтай унаа биш байх байсан.
Хэрвээ хурд авах үед болон нормальдаж байх үед машины кузов болон жолооны хүрдэнд хөдөлгүүрийн чичиргээ мэдрэгдэж байвал лап муудсаныг илэрхийлдэг.
Хөдөлгүүрийн лап резиний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
- Лапыг төмрөөр хүрээлсэн резинээр хийдэг бөгөөд резин нь тодорхой чийгшилтэй байдаг. Чийгшил алдагдахад хагарч язардаг.
- Суурь резин нь хөдөлгүүрийн хийцээс хамааран өөр өөр газар байрлаж байдаг учраас мэргэжлийн засварын газарт хандаж шалгуулаарай.
Суурь резиний ажиллагааг хэрхэн шалгах вэ?
- Машин асаалттай үед нормаль унаагүй боловч хөдөлгүүр салгалж чичирхийлдэг.
- Кузовд хүнгэнэх чимээ гарч эхэлдэг.
- Огцом хааз өгөх үед автомашины кузовд хөнгөн цохилт мэдрэгддэг.
Аль нэг суурь резин муудахад бусдадаа ачааллыг өгч хурдан муутгах шалтгаан болдог.
Суурь резин нь хөдөлгүүрийн хийцээс хамааран өөр өөр газар байрлаж муудсан эсэхийг харах боломж байдаггүй учраас мэргэжлийн засварын газарт хандаж шалгуулаарай.