Life

АНУ-д онц байдал зарлах хэмжээний түймэр дэгджээ

Лос Анжелес хотын Pacific Palisades-т их хэмжээний түймэр гарч, одоогийн байдлаар 1100м.кв газрыг бүрхээд байна. Үүнээс үүдэн тог тасарсан бөгөөд ЛА-д 53000 гаруй хүн цахилгаангүй байгаа аж. Мөн онцгой байдал зарласнаар эргэн тойрон дах орон сууц, оффис зэргийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.

Түймрийн эргэн тойрон дахь салхи шөнийн цагаар 60-80 миль / цаг хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь түймэр улам газар авахад хүргэх бөгөөд ойр орчмын 30,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button