Канадын ерөнхий сайд албан тушаалаасаа огцорлоо
Намынх нь зүгээс даралт шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Канадын ерөнхий сайд Жастин Трюдо албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлалаа. Тэрбээр есөн жил Канад улсын ерөнхий сайдын албыг хашсан юм.
Либерал нам шинэ удирдагчаа сонгох хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаа мэдэгдсэн Трюдо парламентын үйл ажиллагааг гуравдугаар сарын 24 хүртэл түдгэлзүүлж буйг бас зарлажээ.
Жастин Трюдогийн нэр хүнд сүүлийн үед ихээр унаж, энэ оны сүүлээр болох парламентын сонгуульд намынх нь үзүүлэх амжилтад муугаар нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа. Өнгөрсөн сард Трюдогийн холбоотон, шадар сайд Кристина Фриланд албан тушаалаасаа гэнэт огцорсон юм.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трампын тус улсын импортын бараанд оноох өндөр татварын сүрдүүлгийг Трюдо нухацтай хүлээж авч, хангалттай арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр огцорсон байна. Үүний дараа Трюдогийн нэр хүнд улам унаж, нам дотроос нь ирэх дарамт шахалт нэмэгдсэн юм.