Бизнес

​Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.5 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Энэ нь жилийн дүнгээр 11.8% өссөн үзүүлэлт юм. Ялангуяа 12 дугаар сард л гэхэд гадаад валютын нөөц 544.8 сая ам.доллароор нэмэгджээ. Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтны арилжаа хийсэнтэй холбон тайлбарлаж байна.

Гадаад валютын нөөц нэмэгдэх нь зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй хувийн хэвшлийн санхүү нэмэгдэх, төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.

Гадаад валютын нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор 2024 оны төлбөрийн тэнцэх 150 орчим сая ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна. Хэдийгээр экспортын орлого нэмэгдэж, валютын орох урсгал сайжирсан ч гарах урсгал сөрөг хэвээр байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button