Life

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг гэрээс нь баривчлах ажиллагаа эхэлжээ

Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх агентлагийн мөрдөн байцаагчид бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар албан өргөөнд нь нэвтэрчээ.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр зарласантай нь холбогдуулан Юн Сүк Ёлыг баривчлах захирамжийг энэ долоо хоногийн эхээр Сөүл хотын шүүх гаргасан юм.

Мөрдөн байцаагчид түүнээс мэдүүлэг авахын тулд гурван удаа зарлан дуудсан ч хүлээж аваагүй тул шүүхээс ийм шийдвэр гаргуулжээ. Хэрвээ Юнийг баривчилж чадвал Сөүл хотоос өмнө зүгт оршдог Гвачон дахь Авлигатай Тэмцэх Агентлагийн төв байранд хүргэх юм. Шүүхээс олгосон баривчлах хугацаа 48 цаг. Мөрдөгчид энэ хугацаанд багтан Юн Сүк Ёлоос байцаалт аваад суллах, эсвэл хугацааг нэмж сунгах хүсэлтийг шүүхэд гаргаж магадгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button