Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.472 буюу F гэж үнэлэгджээ
Улаанбаатар хотын хөгжлийн индексийг шинэчлэн гаргасан байна.
2024 оны хотын хөгжлийн индекс 0.472 гарчээ. Үзүүлэлтүүдээс дурдвал амьдрах орчны чанар 0.507, өрсөлдөх чадвар 0.343, тогтвортой байдал 0.481, хүртээмжтэй байдал 0.497 гэж үнэлэгджээ.
Индексийн үнэлгээний шатлал:
A 0.901-1.000
B 0.801-0.900
C 0.701-0.800
D 0.601-0.700
F 0.000-0.600
Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвийн нийгэм, эдийн засгийн бодлогын ахлах шинжээч Т.Жаргалсайхан: 2024 оны Хотын хөгжлийн индекс 0.472 гарсан байдаг. Тус индекс дөрвөн бүлэг, зургаан төрөл, 83 үзүүлэлтээс бүрдэнэ. Индексийн үнэлгээ 1.000 рүү ойртой тусам сайн гэж үздэг.
Хотын хөгжлийн индекс нь тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, засаглал, дэд бүтэц, эдийн засаг гэсэн зургаан төрлөөр задарч, тооцогддог.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт хотын хөгжлийн индексийг 0.9-д хүргэх зорилт тавьсан байна.