Life

Төв аймгийн бүх сум электрон тамхи худалдаалахгүй гэдгээ мэдэгдлээ

Төв аймгийн бүх сум электрон тамхи худалдан борлуулахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд “Төв аймгийн Засаг даргын 2024 оны А/776 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дагуу 27 суманд Тамхины хяналтын тухай хуулийн болон аймгийн Засаг даргын 2023 оны “Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” А/312 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцад хяналт шалтгалт хийхэд хууль, тогтоомж зөрчиж тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгосон зарим дэлгүүрүүдэд холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлээд байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button