Бизнес

Норвег улс бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг 2025 оноос бүрэн зогсооно

Цахилгаан автомашины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээнд чухал ач холбогдолтой учраас Норвег улс дотоод шаталтат түлшээр ажилладаг автомашиныхаа борлуулалтыг 2025 оноос бүрмөсөн зогсоохыг зорьж байна. Одоогийн байдлаар тус улсын нийт автомашины 25 хувийг цахилгаан автомашин бүрдүүлж байгаа аж. Харин Австралийн Засгийн газар орлого багатай иргэддээ цахилгаан автомашин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхэлсэн байна.

АНУ-ын хувьд 2024 оны эхний есөн сарын байдлаар цахилгаан автомашины цэнэглэгч станцын тоо 35 хувиар өсжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуульд өөрчлөлт орж магадгүй байдал үүсээд байгаа ч зарим чухал заалт нь хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байна.

Үүнээс гадна Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва 2023 оны эхээр албан тушаалаа хүлээж авахдаа Амазон дахь ширэнгэн ой устгалаас сэргийлж, хяналт тавих үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зарлаж байсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд тус улс ойн бүсийн хорогдлыг 50 хувиар бууруулсныг Засгийн газар нь мэдээлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button