Бизнес

Илон Маск “Tesla”-ийн 268 мянган хувьцааг буяны байгууллагад хандивлажээ

Илон Маск шинэ он гарахаас хоёр хоногийн өмнө “Tesla” компанийн 268 мянган хувьцааг буяны байгууллагуудад хандивласан байна. Нийт 112 сая ам.доллароор үнэлэгдэж буй хандив нь түүний жилийн эцсийн татварын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байжээ. Мөн хандив нэр нь тодорхойгүй буяны байгууллагын дансанд орсныг мягмар гарагт танилцуулсан тайлангаас нь харж болохоор байна.

Тэрбээр мөн 2021 оны эцсээр “Tesla”-ийн 5.7 тэрбум ам.долларын хувьцааг мөн хандивлаж байсан аж. Хэдий тийм боловч тэрхүү хандив Илон Маскийн өөрийн ашгийн бус байгууллага болох “The Musk” сангийн дансанд орсныг мэдээлж байсан юм.

Өнгөрсөн онд “The Musk” сангийн нийт хөрөнгө 9.5 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд 237 сая ам.долларыг хандивт өгсөн байна. Хандивын дийлэнх нь Илон Маскийн удирдлагад байдаг бусад байгууллагуудад очжээ. АНУ-д ашгийн бус байгууллагууд жил бүр дунджаар хөрөнгийнхөө таван хувийг хандивлах буюу ашиглах шаардлагатай байдаг ч Илон Маскийн сан энэ шаардлагыг хэд хэдэн удаа биелүүлж байгаагүй аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button