Life

Илон Маск Жо Байденыг эх орноосоо урвасан хэмээн буруутгав

Америкийн бизнесмен Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргааг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгажээ. Илон Маск нь Мексиктэй залгаа хилийн дагуу баригдаж буй ханын барилгын материалуудыг зарахтай холбоотой Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрийг шүүмжилж, үүнийг нь “100 хувь төрийн эсрэг гэмт хэрэг” хэмээн “Х” (хуучнаар Twitter) хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр олон нийтийн сошиал сүлжээнд нэгэн хэрэглэгчийн нийтлэлд хариулахдаа, Жо Байдены Засаг захиргаа хилийн ханын барилгын материалуудыг асар хямд үнээр зарж, хилийн хэсгүүдэд байсан саадыг буулгаж, цагаачдад хилээ зориудаар нээсэн гэж бичжээ.

Өмнө нь, 2024 оны арванхоёрдугаар сард Жо Байдены Засаг захиргаа Мексик улстай залгаа хилийн ханыы барилгын материалуудыг хямд үнээр зарах ажиллагааг эхлүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ үйлдэл нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампын хилийн ханыг барих ажлыг саатуулах зорилготой байсан гэгдэж байгаа юм.

Тухайн үед зарим ган материалын багцын эхлэх үнэ нь ердөө таван америк доллар байсан байна. Мөн, тухайн үед Доналд Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хилийн ханыг барьж, хууль бус цагаачлалын урсгалыг зогсоохыг зорьж байсан юм. Гэсэн хэдий ч, Ардчилсан Намын гишүүд, ялангуяа Жо Байден Доналд Трампын энэ санаачилгад эсэргүүцэл үзүүлсээр ирсэн билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button