Life
Цэргийн алба хаагч нэгнийхээ аминд хүрчээ
2024 оны арван хоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129-р заставын гэрээт байлдагч нар нэгнийгээ хутгалж, аминд нь хүрчээ.
Энэ талаар ЦЕГ-аас “Амиа алдсан гэрээт байлдагч Ц нь 20 настай байсан бөгөөд тус заставд хүнсээ татан авч байсан. Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс хүн амины хэрэг үйлдсэн 20 настай гэрээт байлдагч М-г саатуулан шалгаж байна” хэмээн мэдээллээ.