Нэг ширхэг тамхи таны насыг 20 минутаар богиносгодог
Шинэ ондоо тамхинаас гарах төлөвлөгөөтэй байна уу ? Тэгвэл та бүхэнд маш хэрэгтэй судалгааг хүргэж байна.
Их Британийн тамхи татдаг хүмүүст үндэслэсэн шинэ судалгаагаар нэг ширхэг тамхи хүний насыг 20 минутаар богиносгодог байна. Лондонгийн Их Сургуулийн судлаачид нийгэм, эдийн засгийн байдал болон бусад хүчин зүйлсийг тооцсоны эцэст нэг тамхины дундаж наслалтыг эрэгтэйчүүдэд 17 минут, эмэгтэйчүүдэд 22 минут гэж тооцоолсон гэнэ.
Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны захиалгаар хийгдсэн уг судалгаагаар тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад дунджаар амьдралынхаа 10 орчим жилийг алддаг байна.
Өдөрт 10 ширхэг тамхи татдаг байсан хүн 1-р сарын 1-нд тамхинаас гарахад 1-р сарын 8 гэхэд бүтэн өдрийн амьдралаа алдахаас, 8-р сарын 5 гэхэд бүтэн сар, жилийн эцэс гэхэд тэд 50 хоногийн дундаж наслалтыг алдахаас зайлсхийх боломжтой аж.